images

ГАДААД ПАСПОРТ ЗАХИАЛАХ

Гадаад паспорт захиалах

2023-01-23

1712

Монгол улсын иргэн гадаад паспортаа алдаж үрэгдүүлэх, гэмтээх, паспортын хуудас дуусах, хүчинтэй хугацаа дуусах тохиолдолд “Е” серийн үндэсний гадаад паспорт шинээр захиалж авахад дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Гадаад паспорт шинээр захиалах мэдүүлгийн маягт бөглөх;
  2. Консулын хэлтэст хандаж гадаад паспорт захиалах тухай бичсэн хувийн өргөдөл /холбоо барих хаяг, утасны дугаараа бичсэн байх шаардлагатай/;
  3. Иргэний үнэмлэхний хуулбар /хэрэв цахим үнэмлэхний хүчинтэй хугацаа дууссан бол 25 болон 45 насны иргэний шинэчилсэн бүртгэл хийлгэх шаардлагатай/;
  4. Өөрийн биеэр ирж зургаа авахуулна. Эсвэл сүүлийн 6 сарын дотор авахуулсан 35х45 см хэмжээтэй 4 хувь цээж зураг файл хэлбэрээр /цагаан фонтой, хар болон туяатай нүдний шилгүй, дух чих ил, эгц харсан/ байж болно. Мөн зурагнаас татаагүй, компьютерээр засварлаагүй байх шаардлагатай. Шаардлага хангаагүй зураг илгээсэн тохиолдолд Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдэгдэж паспорт хэвлэгдэхгүй болно;
  5. Хугацаа нь хараахан дуусаагүй тохиолдолд хүчин төгөлдөр байгаа гадаад паспортын хуулбар зураг;
  6. Гадаад паспорт захиалгын төлбөр – 50 ам. доллар бэлнээр төлнө;

Дараах тохиолдолд:

  • 0-16 хүртэлх насны хүүхдэд гадаад паспорт захиалах бол эцэг, эх буюу асран хамгаалагчийн иргэний үнэмлэх, гадаад паспорт, хүүхдийн төрсний гэрчилгээ;
  • Гадаад паспортоо үрэгдүүлсэн бол цагдаагийн бичиг /талон-уведомление/ шаардагдана.

Анхаарах: Засгийн газрын 2017 оны 94 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн Үндэсний энгийн гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгахгүй болсныг үүгээр мэдэгдэж байна.

Шинээр “Е” серийн гадаад паспорт захиалж, хүлээн авахад 2-4 сарын хугацаа шаардана.

Жич:  Бүртгэл  хийлгэх  иргэд  Консулын хэлтсийн  +7 499 241 15 48 утсанд холбогдон  урьдчилан цаг  авна уу.