images

ИТГЭМЖЛЭЛ

Нотариатын үйлчилгээ

2023-01-23

853

Итгэмжлэлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үйлдэх боломжтой болсон.  

Итгэмжлэлийг цахимаар үйлдэхийн тулд иргэд https://e.notary.mn/consul/register сайт руу нэвтэрч өөрийн нэр дээр шинээр хаяг нээж бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ e-mail хаягтай байх шаардлагатай. Зааврыг дараах холбоосоор орж харна уу. https://moscow.embassy.mn/post/633

Анхаарах зүйлс:

– Төлөөлүүлэгч ОХУ-д оршин суугаа хаягаа ‘криллээр’ галиглан бүрэн гүйцэт бөглөх

– Бөглөж дуусаад ‘Хянуулах’ товчийг дарж ЭСЯ-руу урьдчилан илгээнэ.

– ЭСЯ-ны Консулын хэлтсээс итгэмжлэлийг хянан ‘QR код’-той зөвшөөрсөн  хувилбар очсоны дараа ‘ХЭВЛЭЖ’ өөрийн болон хүлээн авах хүний бичиг баримтын хуулбарыг хэвлэн өөрийн биеэр биечлэн авчирч, гарын үсэг зуран баталгаажуулсанаар хүчин төгөлдөр болно.

– Таны илгээсэн итгэмжлэлийг Монгол Улсад хүлээн авах төлөөлөгч өөрт ойр байрлах аль ч нотариатчаас авах боломжтой.

– Төлөөлүүлэгч Та итгэмжлэлийн зүүн доод булан дахь QR код болон үсгэн кодыг хүлээн авагчдаа илгээх бөгөөд уг кодоор нотариатч хэвлэж баталгаажуулж өгөх юм.

Эсхүл өөрийн биеэр Консулын хэлтэст ирж итгэмжлэл үйлдэх боломжтой юм.

Бүрдүүлэх материал:

-Илгээгч болон хүлээн авагчийн хүчинтэй иргэний үнэмлэх /ар өвөргүй/ эсвэл гадаад паспорт

-18 нас хүрээгүй хүүхдийн өмнөөс төлөөлж итгэмжлэл бичихэд төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхний хуулбар

-Орон сууц, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөтэй холбоотой итгэмжлэл гэрчлүүлэх бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

Жич:  Итгэмжлэл үйлдэх  иргэд  Консулын хэлтсийн  +7 499 241 15 48 утсанд холбогдон  урьдчилан цаг  авна уу.

 

Үйлчилгээний хураамж: 10 ам. доллар