images

ТӨРСНИЙ БҮРТГЭЛ

Иргэний бүртгэл

2023-01-23

466

Монгол Улсын Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14-т:

Гадаадад оршин суугаа Монгол Улсын харьяат иргэнээс төрсөн хүүхдийг эцэг, эхийн нь хүсэлтийг үндэслэн хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар хүүхэд төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгэнэ” гэж заасан байгаа. Монгол Улсад одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Харьяатын тухай хуулиар давхар харьяаллыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв Таны хүүхэд ОХУ эсхүл өөр бусад улсын харъяат иргэнээр бүртгэгдсэн бол Таны хүүхдэд Монгол Улсын төрсний гэрчилгээг давхардуулан олгохгүйг анхаарна уу.

Бүрдүүлэх материал:

  1. Төрсний гэрчилгээ авах мэдүүлгийн маягт /үнэн зөв, бүрэн гүйцэд, гаргацтай бөглөх/;
  2. Төрсний гэрчилгээ авах өргөдөл /Өргөдөлд эцэг, эх хоёулаа гарын үсэг зурж, өөрсдийн ОХУ-д амьдарч буй хаяг, холбоо барих утасны дугаараа бичсэн байна/
  • Гэрлэлтээ бүртгүүлсэн эцэг, эхээс гаргах өргөдөл
  • Хүүхдийг эхээр нь овоглоход гаргах өргөдөл
  • Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийг эцгээр нь овоглож бүртгүүлэх эхийн өргөдөл
  • Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийг эцгээр нь овоглож бүртгүүлэх эцгийн өргөдөл
  1. Эцэг, эхийн иргэний цахим үнэмлэхний хуулбар /хүчин төгөлдөр, ар өвөр тал/
  2. Эцэг, эхийн гадаад паспорт
  3. Эцэг, эхийн Монгол улсын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар
  4. Хүүхэд ОХУ-д төрснийг гэрчилсэн бичиг баримтын хуулбар /Свидетельство о рождении/

Төрсний бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоход – 10 ам. долларын үйлчилгээний хураамжтай.

 

Жич:  Бүртгэл  хийлгэх  иргэд  Консулын хэлтсийн  +7 499 241 15 48 утсанд холбогдон урьдчилан цаг  авна уу.