images

ГЭРЛЭЛТИЙН БҮРТГЭЛ

Иргэний бүртгэл

2023-01-23

485

 

Монгол Улсын “Гэр бүлийн тухай хууль”-ийн дагуу Монгол Улсын иргэд хоорондоо болон гадаадын иргэнтэй гэр бүл болж буй иргэд гэр бүлээ бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

Бүрдүүлэх материал:

1. Гэрлэлтийн гэрчилгээний мэдүүлгийн маягтыг бөглөх, 

2. Гэрлэхийг хүсэгчдийн гэр бүлээ бүртгүүлж гэрлэлтийн гэрчилгээ олгох тухай Консулын хэлтсийн нэр дээр гаргасан хүсэлт, /Өргөдөлд гэрлэгсдийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, төрсөн он, сар, өдөр, гэрийн хаяг, холбоо барих утас зэрэг мэдээллийг бичиж гарын үсэг зурсан байна/;

3. Гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэхний хуулбар болон гадаад паспортын хуулбар;

4. Эрүүл мэндийн тодорхойлолт буюу тухайн оршин сууж буй газрын эрүүл мэндийн байгууллагын шинжилгээний бичиг, /ДОХ, сүрьеэ, сэтгэцийн өвчин гэх мэт/;

5. Өмнө гэрлэж байгаагүй болон гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан талаарх нотлох баримт, /Улсын бүртгэлийн төв архив, Төрийн үйлчилгээний цахим машинаас лавлагаа, гэрлэлтээ цуцлуулсан тухай шүүхийн шийдвэр эсвэл гэрлэлт цуцлалтын гэрчилгээ гэх мэт/;

6. Үйлчилгээний хураамж – 10 ам.доллар;

Анхаарах: Гэрлэлтээ бүртгүүлэхдээ Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 7.6-д заасны дагуу гэрлэхийг хүсэгчид гэрчийн хамт байлцах бөгөөд гэрчээр 18 нас хүрсэн хүнийг оролцуулна.

ЭСЯ-ны Консулын хэлтсээс иргэдэд гэрлэлтийн гэрчилгээ олгож гэрлэгсдийн ХААТР-15 маягтыг УБЕГ-т илгээж бүртгэлийн системд орсноор гэрлэлт албан ёсоор баталгааждаг журамтай.

 

            Жич:  Бүртгэл  хийлгэх  иргэд  Консулын хэлтсийн  +7 499 241 15 48 утсанд холбогдон  урьдчилан цаг  авна уу.