images

БУЦАХ ТҮР ҮНЭМЛЭХ ОЛГОЛТ

Гадаад паспорт захиалах

2023-01-23

331

Буцах түр үнэмлэх /Travel document/-ийг гадаад паспортоо үрэгдүүлсэн, гэмтээсэн эсхүл буцах үнэмлэх авах монгол иргэн нь өндөр настан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, түр саатуулагдсан, насанд хүрээгүй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай бол эмнэлгийн байгууллагын албан ёсны дүгнэлт, хорих байгууллага, цагаачлалын алба, цагдаа, түр саатуулах байгууллагын тодорхойлолт, насанд хүрээгүй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчийн хүсэлт зэргийг үндэслэн олгоно.

Бүрдүүлэх материал:

  1. Буцах үнэмлэх буюу зорчих үнэмлэхний мэдүүлгийн маягт бөглөх;
  2. Буцах үнэмлэх авахыг хүссэн өргөдөл;
  3. Буцах үнэмлэх авах шаардлагатай болсныг нотлох баримт (гадад паспортоо үрэгдүүлсэн, гээгдүүлсэн тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт, гадаад паспортын хүчинтэй хугацаа дууссан хуудасны хуулбар г.м.);
  4. Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар, эсхүл иргэний бүртгэл, мэдээллийн төвийн лавлагаа;
  5. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 35х45 см хэмжээтэй 2 хувь цээж зураг /цагаан фонтой, хар болон туяатай нүдний шилгүй, дух чих ил, эгц харсан байна;

Буцах үнэмлэхний төлбөр - 15 ам.доллар.