images

ЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИН ДИПЛОМАТЫН АКАДЕМИД ЗОЧЛОВ

Мэдээ

2023-05-12

245

Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Гадаад хэргийн яамны Дипломатын академид  2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зочлов.

Энэ үеэр Элчин сайд Ө.Энхтүвшин, Дипломатын академийн ректор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор А.В.Яковенко нар уулзаж, байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх боломжийн талаар ярилцав.

Сүүлийн жилүүдэд олон улс судлал, гадаад харилцааны мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх чиглэлд 80 гаруй жилийн туршид  тэргүүлэн ажиллаж байгаа ОХУ-ын Гадаад хэргийн яамны Дипломатын академид суралцах Монгол оюутнуудын тоо тасралтгүй нэмэгдэж байгаад Элчин сайд Ө.Энхтүвшин сэтгэл нэн хангалуун байгаагаа уулзалтын үеэр илэрхийлж, цаашид ч монголын боловсон хүчнийг шинээр бэлтгэх болон дипломатуудыг давтан сургалтад хамруулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэлт болгов.

Манай академи мэргэжлийн дипломат боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах чиглэлд ихээхэн туршлага хуримтлуулсан, энэ чиглэлд тэргүүлэх сургуулиудын нэгэнд зүй ёсоор тооцогддог гэж ректор А.В.Яковенко уулзалтын үеэр хэлээд “академи цаашид ч монголын мэргэшсэн дипломатуудыг бэлтгэхэд ихээхэн хувь нэмэр оруулахаас гадна Монголын түүх, соёл болон Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, боломжийг сурталчлах нэгэн талбар болох боломжтой” хэмээн тэмдэглэв.