images

СУДАЛГААНД ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА

Мэдээ

2023-05-26

324

Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн ажил, амьдарлын нөхцөл байдлыг судлан, буцах шилжилт хөдөлгөөнийг дэмжих нотолгоонд суурилсан бодлого боловсруулахад зориулан Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Үндэсний статистикийн хороо, Гадаад харилцааны яам, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага хамтран “Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал" судалгааг 2023 оны 5 дугаар сарын 24-нөөс 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.

Судалгааны асуулгыг иргэд цахимаар болон Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэст биечлэн ирж бөглөх боломжтой юм.

Оросын Холбооны Улсад оршин сууж буй 18-аас дээш насны Монгол Улсын иргэн Та http://moncitizen.gov.mn цахим хаягаар орж, судалгаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Судалгаа хийх явцад гарсан асуудал, тодруулах зүйл байгаа тохиолдолд тухай бүр Консулын хэлтсийн утас: +7 (499) 241-15-48, цахим хаяг: [email protected] -д хандана уу.