images

ЭСЯ-НЫ НОМЫН САНГИЙН НЭЭЛТ БОЛОВ

Мэдээ

2023-06-20

296

Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володины урилгаар Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны 2 дугаар байранд зочилж, ЭСЯ-ны Номын санг нээв.


Номын сан нь ЭСЯ-ны 101 жилийн түүхийг илтгэсэн музейн булан, номын фонд уншлагын танхимаас гадна сургалт, мэдээллийн танхимаас бүрдсэн байх бөгөөд Москва хотноо сурч, ажиллаж буй монгол  оюутан залуус болон Монгол Улсын түүх, соёлыг сонирхох орос иргэд, олон нийтэд нээлттэйгээр үйл ажиллагааг явуулна.


ЭСЯ-ны номын сангийн номын фонд нь монгол, орос хэл дээрх ном, бүтээлээс бүрдэж байгаа бөгөөд одоогийн байдлаар 1700 орчим номтой байгаа бөгөөд цаашид албан хаагчид, байгууллага хамт олны хандив, дэмжлэгтэйгээр баяжуулан өргөжүүлэхээр төлөвлөж байна.

Мөн энэ хүрээнд нээлтээ хийсэн сургалт, мэдээллийн танхимын эхний зочид болох Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөгчид ЭСЯ-ны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны талаарх танилцуулгатай танилцсан байна.