МОНГОЛЫН АНД НӨХДИЙН НИЙГЭМЛЭГИЙН 65 ЖИЛИЙН ОЙН ХУРАЛ МОСКВАД БОЛОВ
ОХУ-ын «Монголын анд нөхдийн нийгэмлэг» (Общество друзей Монголии) үүсгэн байгуулагдсаны 65 жилийн баярын хурал 2023 оны 12 дугаар сарын 11-нийөдөр Москва хотын Сансар судлалын музейд болов.
Энэхүү баярын арга хэмжээнд оросын талаас тус нийгэмлэгийн хүндэт гишүүн Орос, Монгол Улсын баатар,сансрын нисэгч В.А.Жанибеков, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн гишүүн Б.Б.Жамсуев, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Азийн нэгдүгээр газрын орлогч захирал Р.И.Журавлев, Сансар судлалын музейн дэд захирал В.Л.Климентов, монголын талаас Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх бөгөөд Худалдааны төлөөлөгч Д.Хасар болон дипломат ажилтнуудын төлөөлөл оролцлоо.
Баярын арга хэмжээг «Монголын анд нөхдийн нийгэмлэг»-ийн тэргүүн В.А.Бабушкин нээж илтгэлтавьсны дараа Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх бөгөөд Худалдааны төлөөлөгч Д.Хасарбаяр хүргэж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, өнгөрсөн 65 жилийн хугацаанд Монголын анд нөхдийн нийгэмлэгхоёр орны найрамдалт харилцааг бүхий л салбарт хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсаар ирснийг онцлон тэмдэглэж, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшингийн мэндчилгээг уламжилсан болно.
Мөн энэхүү арга хэмжээний үеэр Элчин зөвлөх бөгөөд Худалдааны төлөөлөгч Д.Хасар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Орос болон Монгол Улсын баатар, сансрын нисэгч В.А.Жанибековыг «Ардын хувьсгалын 100 жилийн ой»-н медалиар шагнасныг гардуулж өгсөн байна.