images

ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” ЦЭГИЙГ НЭВТРҮҮЛЭВ

Мэдээ

2024-01-24

253

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд “Төрийн үйлчилгээний цэг - Хаанаас ч ойрхон” уриатай “ХУРДАН” цэгийг албан ёсоор нэвтрүүлэв.

 

“ХУРДАН” цэг нээгдсэнээр ОХУ-д сурч, ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэд төрийн 51 байгууллагын 467 төрлийн үйлчилгээ, 98 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй, хүндрэл, чирэгдэлгүй, хурдан шуурхай авах боломж бүрдэж байна.

Иргэн Та төрийн үйлчилгээг авахын тулд өөрийн биеэр Москва хотын Спасопесковский пер. 7/1 хаягт байрлах тус ЭСЯ-ны Консулын хэлтэст хүрэлцэн ирж, хурууны хээгээ тусгай төхөөрөмжид таниулж, холбогдох лавлагаа, тодорхойлолт, үйлчилгээг авах боломжтой болно.