УРАН ЗОХИОЛЫН ОРЧУУЛГА, ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам ОХУ-д монгол судлалаар мэргэшин суралцаж буй оюутан залуус, монголч эрдэмтэн багш, судлаач, аспирант, магистрантуудын дунд монголын орчин үеийн яруу найраг, богино өгүүллэгийн орчуулгын уралдааныг зарлаж байна.
Уралдааны үндсэн зорилго нь Орос дахь монгол судлалыг хөгжүүлэх, залуу монгол судлаачдыг дэмжих, утга зохиолын орчуулгын авъяастнуудыг нээх, уралдаанд шалгарсан шилдэг бүтээлүүдийг Оросын утга зохиолын цахим сайтуудад нийтлэн уншигч түмний хүртээл болгоход оршино.
Уралдаанд оролцогчид Монголын уран зохиолын өнөөгийн хөгжлийн чиг хандлагыг харуулсан бүтээлүүдээс урьд өмнө орос хэл дээр хөрвүүлэгдэн олны хүртээл болоогүй 1-3 шүлэг, 1-2 богино өгүүллэг сонгон авч орчуулна.
Түүнчлэн оюутан залуучуудын дунд монгол судлалын өргөн сэдвээр эссэ бичлэгийн уралдааныг хамтатган зохион байгуулж байна. Эссэ бичлэгийн уралдаанд ирүүлэх бүтээл нь шинэ соргог агуулгатай, А-4-ийн 2-4 нүүрнээс илүүгүй хэмжээтэй байна.
Орчуулах бүтээлийн сонголтын асуудлаар зохион байгуулагчид хандан шаардлагатай мэдээллийг авч болно.
Уралдааны дүнг үндэслэн шагналтнууд болон нийт оролцогсдын ирүүлсэн орчуулга, эссэ бичлэгийн бүтээлээс сонгон авч эмхэтгэл эрхлэн гаргана.
Яруу найраг, богино өгүүллэгийн уралдааны шагнал:
- Нэгдүгээр байр- 1. Өргөмжлөл, 20.000 руб.
- Хоёрдугаар байр- 1. Өргөмжлөл, 15.000 руб.
- Гуравдугаар байр- 1. Өргөмжлөл, 10.000 руб.
- Тусгай шагнал- 2. Өргөмжлөл, 5.000 руб.
Эссэ бичлэгийн уралдааны шагнал:
- Нэгдүгээр байр- 1. Өргөмжлөл, 12.000 руб.
- Хоёрдугаар байр- 1. Өргөмжлөл, 10.000 руб.
- Гуравдугаар байр- 1. Өргөмжлөл, 8.000 руб.
- Тусгай шагнал- 2. Өргөмжлөл, 5.000 руб.
Уралдаанд оролцох бүтээлийг 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл mfa3@gov.mn цахим хаягаар хүлээн авна.
Шалгаруулалтыг 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор зохион байгуулж, шагнал гардуулах ёслолын арга хэмжээг жич зарлах болно.
Лавлах утасны дугаар:+79162986860
ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
МОНГОЛ УЛСААС ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА:
М.ГОРЬКИЙН НЭРЭМЖИТ УТГА ЗОХИОЛЫН ДЭЭД СУРГУУЛЬ