images

МОНГОЛ ТҮМНИЙ ЦАГААН САРЫН БАЯРЫГ УГТАЖ “ЦАГААН САР “ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Мэдээ

2024-02-09

237

Монгол түмний цагаан сар, хаврын  баярыг угтаж Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин Сайдын яамны дэмжлэгтэйгээр ОХУ-д суралцаж буй Монгол оюутан залуучуудын “Цагаан сар” өдөрлөгийг Орос дахь Монголын Оюутны холбоо ЭСЯ-ны консулын хэлтсийн “Оюутан хөгжил”-ийн төвд зохион байгууллаа.

Өдөрлөгт ”Монгол бүжиг” “Үндэсний бичиг”, “Уран бичлэг” “Шагайн наадгай” зэргээс бүрдсэн Өртөөгөөр аялан “Монгол бичгээр хэн сайн унших вэ?,” Монгол уламжлалаа хэн сайн мэдэх вэ? ,”АХА” зэрэг хөгжөөнт тоглоом, уралдаан багтсан байсан бөгөөд Монгол судлаач багш, оюутнууд болон Буриадын Оюутны холбооны дарга хүрэлцэн ирж оюутан залуус нэгэн өдрийг Монгол уламжлал, ёс заншил, өв уламжлалаараа бахархан Монголчуудтайгаа нэгэн дээвэр дор уулзаж цагаан сарын баяраа тэмдэглэлээ.  

Өдөрлөгийг нээж Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд  Ө.Энхтүвшингийн гэргий, хатагтай Ж.Булганмаа оюутан залуустаа хандан XII  жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилдээ эрүүл байж, эрдэм номондоо шамдан суралцаж, эцэг эх, ах дүү, найз нөхдөө хүндэтгэн хайрлаж, эзэмшсэн  мэргэжлээрээ эх орондоо ажиллахын өлзийтэй  ерөөлийг өргөн дэвшүүллээ.

Уралдаан тэмцээнд оюутан залуучууд идэвхтэй оролцож, шагнал хүртсний зэрэгцээ хүрэлцэн ирсэн монгол судлаачид Монгол түмний  хаврын баяр цагаан сарын тухай түүх соёлтой танилцав.

ОХУ-д суралцаж буй оюутан залуус Үндэсний бичиг үсгээ дээдлэн дэлгэрүүлэх их үйлсд хувь нэмэрээ оруулж, каллиграфаар бичиж зааж байсан нь үзэгчдийн сонирхлыг ихээр татав.

Оюутнууд бүжиглэж, морин хуурын аялгуу, уртын дууны үзүүлбэрийг шимтэн үзэж сонирхлоо.