images

ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖИЙН ЭХНИЙ ЦУВАА

Мэдээ

2024-03-17

479

Монгол Улсад тохиолдоод буй зудны хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулан Оросын Холбооны Улсаас манай улсад 8500 тонн тэжээлийн буудайг хүмүүнлэгийн тусламжаар олгохоор шийдвэрлэсэн.

Уг хүмүүнлэгийн тусламжийг оросын тал Алтанбулаг хилийн боомтоор авто тээврээр манай талд хүргэх бөгөөд хүмүүнлэгийн тусламжийн эхний цуваа 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүрэлцэн ирсэн байна.