images

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ

Мэдээ

2024-03-26

337

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг,хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны 3 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд ОХУ-д ажлын айлчлал хийв. Энэ хүрээнд 3 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук, ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд, Монгол Оросын ЗГХК-ын Оросын талын дарга А.А.Козлов нартай хоёр талын асуудлаар уулзалт хийв.

Мөн 3 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны асуудал эрхэлсэн сайд А.А.Слепневтай “Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээр”-ийн зөвлөлдөх уулзалтыг албан ёсоор хийв.


Эдийн засаг, хөгжлийн яамнаас Евразийн эдийн засгийн комисстой явуулж буй хэлэлцээний хүрээнд мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, арьс ширээр хийсэн бүтээгдэхүүн, ноос ноолуур, ноос ноолуураар хийсэн бүтээгдэхүүн буюу үндсэн гурван бүлгийн 375 төрлийн барааг Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд руу татваргүй, квотгүй гаргах гэрээ хэлэлцэл хийж байгаа болно.