images

РОСТОВ-НА-ДОНУ, ВОЛГОГРАД ХОТУУД ДАХЬ ОЮУТНУУДТАЙ УУЛЗАВ

Мэдээ

2022-10-24

170

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин Ростов-на-Дону, Волгоград хотод ажиллаж, тус хотуудад суралцдаг монгол оюутнуудтай 2022 оны 10 дугаар сарын 2123-ныөдрүүдэд уулзалт хийв.

Эхний уулзалт 2022.10.21-ний өдөр Ростов-на-Дону хотод болсон ба Ростовын анагаах ухааны их сургууль, Өмнөдийн холбооны их сургууль, Донын техникийн их сургуулийн 22 оюутан оролцов.

Дараагийн уулзалт 2022.10.23-ны өдөр Волгоград хотод болсон бөгөөд ДХЯ-ны Волгоград хотын хууль зүйн их сургуулийн 17 оюутан оролцов.

Уулзалтуудын үеэр Элчин сайд Ө.Энхтүвшин дээрх хотуудад суралцаж буй оюутнуудын хичээл сургуулилт, ахуй амьдрал болон өнөөгийн нөхцөлд тулгамдаж буй асуудлуудын талаарх санал бодлыг нь сонсож, харилцан ярилцсан уулзалт болов.

Ростов-на-Дону болон Волгоград хотуудад суралцаж буй оюутнуудын хичээл сургалтууд нь танхимаар хэвийн явагдаж байгаа ба Воронеж, Белгород хотуудад суралцаж буй бусад оюутнуудын адил сургалт, нийгмийн хангамжтай холбоотой хэд хэдэн саналуудыг Элчин сайдад уламжилсан ба үүнийг нь Элчин сайд холбогдох байгууллагуудад уламжлахаа илэрхийлж, хичээл сургалтад нь өндөр амжилтыг хүсэв.