ЗАРЛАЛ
Элчин сайдын яамны Консулын хэлтсээс үзүүлж буй иргэний улсын бүртгэлийн, нотариатын болон консулын бусад төрлийн үйлчилгээний хураамж, төлбөрийн үйлчилгээнд 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Point of sale terminal (POS terminal) буюу карт уншигч төхөөрөмж (ПОС терминал)-өөр бэлэн бусаар суугаа орны валютаар төлөх үйлчилгээ нэвтрүүлснийг мэдэгдье.