images

Хилийн шалган нэвтрүүлэх байгууллагуудын хамтын ажиллагааны асуудлаар уулзалт хийв

Мэдээ

2024-04-05

358

2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ЭСЯ-ны төлөөлөл ОХУ-ын Тээврийн яамны Улсын хилээр шалган нэвтрүүлэх боомтын тохижилт, төрийн бодлого, зохицуулалтын газрын захирал М.А. Кокаев тэргүүтэй ОХУ-ын Тээврийн яамны төлөөлөлтэй уулзав.

Уулзалтаар талууд хоёр талын хилийн шалган нэвтрүүлэх байгууллагуудын хамтын ажиллагаа, хилийн худалдаа, тэр дундаа бараа, бүтээгдэхүүнийг хоёр талын хилийн боомтоор тээвэрлэх хугацааг богиносгох болон иргэд, аж ахуйн нэгжүүдэд нэн таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хилийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, ажлын талаар санал солилцож, тодорхой асуудлаар тохиролцоонд хүрсэн байна.