images

«Өнгөт сэтгэлгээ, уран уншлагын тэмцээн» зохион байгуулав

Мэдээ

2024-04-16

368

ОХУ дахь Монгол Оюутны Холбооноос /ОМОХ/ тус улсад суралцаж буй монгол оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Өнгөт сэтгэлгээ-2” уран илтгэлийн тэмцээн болон ОМОХ-ны дэргэдэх Утга зохиолын клубтэй хамтран зохион байгуулсан “Уран уншлагын тэмцээн” 2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ЭСЯ-ны Оюутан хөгжлийн төвд ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгуулагдав.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Оюутнуудын үгийн хүч, илтгэлийн уран сэтгэмжийг хурцлан хөгжүүлэхэд чиглэгдсэн энэхүү “Өнгөт сэтгэлгээ уран илтгэлийн тэмцээн” нь энэ жил 3 дахь удаагаа нийт гурван  үе шаттайгаар зохион байгуулагдаж, тэргүүн байраа тодрууллаа.

Тэргүүн байранд: Екатеринбург хотын Уралын Хуулийн их Сургуулийн (УрГЮУ) оюутан О.Намжмаа, Дэд байранд: ОХУ-ын улс түмний найрамдлын их сургуулийн (РУДН) оюутан Б.Адъяасүрэн, Гутгаар байранд: Кутафины нэрэмжит Москвагийн хуулийн их сургуулийн (МГЮА) оюутан У.Үүлэнсолонго, Тусгай байранд: ОХУ-ын Зам Тээврийн Их Сургуулийн (РУТ МИИТ) оюутан Т.Оюу-Эрдэнэ, Кутафины нэрэмжит Москвагийн хуулийн их сургуулийн (МГЮА) оюутан Т.Хулан нар шалгарсан бол,  

Уран уншлагын тэмцээн 2 үе шаттайгаар зохион байгуулагдаж, тэргүүн байруудаа тодрууллаа. Тэргүүн байранд: Оросын Хүмүүнлэгийн Их Сургуулийн (РГГУ) оюутан Ц.Нарантуяа, Дэд байранд: Москвагийн Зам Тээврийн Их Сургуулийн (РУТ МИИТ) оюутан Д.Анужаргал, Гутгаар байранд: Евдокимовын нэрэмжит Москвагийн Улсын Анагаах ухаан, шүдний их сургуулийн (МГМСУ) оюутан Ц.Цэлмэг, Тусгай байранд: Москвагийн Нисэхийн Дээд Сургуулийн (МАИ) оюутан Х.Мандалноров, Екатеринбург хотын Уралын Хуулийн Сургуулийн (УрГЮУ) оюутан О.Намжмаа нар шалгарлаа.