images

МОНГОЛЫН ТАМИРЧИД ГАРДАН ТУЛААНЫ 2024 ОНЫ ДЭЛХИЙН ЦОМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОВ

Мэдээ

2024-04-30

149

Гардан тулааны 2024 оны дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Москва хотод 2024 оны 04 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд “Тулаан”, “Хамгаалалт” гэсэн 2 төрөл, 3 насны ангиллаар зохион байгуулагдаж, шилдгүүд тодорсон байна.

Нийт 27 орны 246 тамирчин оролцсон тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Дотоод хэргийн их сургуулийн Биеийн тамир албаны бэлтгэлийн институтийн ахлах багш, хошууч Х.Оналбек дасгалжуулагчтай Монголын гардан тулааны шигшээ багийн тамирчид өсвөр үе, залуучуудын ангилалд 6, насанд хүрэгчдийн ангилалд 5, нийт 11 хүрэл медаль хүртэж, амжилттай оролцжээ.

Өсвөр үеийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний 14-15 насны ангиллын 55 кг-ын жинд Нийслэлийн ерөнхий боловсролын Амгалан цогцолбор сургуулийн 8а ангийн сурагч Н.Эрхбилгүүн, 60 кг-ийн жинд Улсын тэргүүний 48 дугаар сургуулийн 9а ангийн сурагч А.Түшиг-Азийнхөтөч, 16-17 насны ангиллын  60 кг-ын жинд Үйлдвэрлэл урлал политехник коллежийн 1 дүгээр дамжааны оюутан М.Мөнхдөл,

 Залуучуудын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний 18-23 насны ангиллын 70 кг-ын жинд ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн сонсогч Э.Мөнхжин, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны сургуулийн сонсогч А.Анужин нар, 80 кг-ын жинд мөн сургуулийн сонсогч Ө.Өлзийбат,

Насанд хүрэгчдийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний  эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн сонсогч Э.Мөнхжин, 80 кг-ын жинд  мөн сургуулийн сонсогч Ө.Өлзийбат, О.Балжинням нар, эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ДХИС-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны сургуулийн сонсогч, дэд түрүүч Б.Урангоо, дэд түрүүч А.Анужин нар тус тус амжилттай оролцож, гардан тулааны “2024 оны дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн”-ий хүрэл медалийн эзэд болсон байна.

Багийн дүнгээр Монгол Улсын баг тамирчид дөрөвдүгээр байрт шалгарчээ.