images

МОНГОЛ ХҮҮХДҮҮД ОЛОН УЛСЫН УРАЛДААНД ШАЛГАРАВ

Мэдээ

2024-06-12

37

“Эх орныхоо тухай дэлхий дахинд ярьж өг” Олон улсын VI уралдааны ялагчдад шагнал гардуулах ёслол 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Москва хотын ВДНХ-ийн Залуучуудын ордонд боллоо. Энэхүү арга хэмжээг Оросын “Хүүхэд залуучуудын хөгжил, боловсролын инновацийн төв” ТББ  ОХУ-ын ГХЯ, Россотрудничество, “Русский мир”сан, Москвагийн Улсын Багшийн их сургуультай хамтран зохион байгуулсан юм.

Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй дээрх арга хэмжээнүүдэд дэлхийн 70 гаруй орон, Оросын нийт 89 бүс нутгаас 16 мянга гаруй залуу авьяастан оролцжээ.

Монгол Улсаас энэ удаагийн уралдаан, тэмцээнд оролцсон хүүхдүүдээс Улаанбаатар хотын Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн салбар  дунд сургуулийн сурагч Т.Э.Дашибалов 7 хүртэлх насны ангилалд Тэргүүн байр, мөн тус сургуулийн сурагч М.Номин 15-аас дээш насны ангилалд Дэд байрын шагнал хүртсэн байна.