images

ЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИН ОХУ-ЫН БҮГД НАЙРАМДАХ АЛТАЙ УЛСАД ТОМИЛОЛТООР АЖИЛЛАВ

Мэдээ

2024-07-04

200

Элчин сайд Ө.Энхтүвшин 2024 оны 06 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Алтай Улсад зохион байгуулагдсан “Евразийн интеграцчилал дахь Алтайн чиг хандлага: үндэстэн болон шашин хоорондын эв найрамдлыг бэхжүүлэх ашиг сонирхол” сэдэвт Олон улсын Алтайн III чуулга уулзалтад оролцов.

Чуулга уулзалтыг Бүгд Найрамдах Алтай Улсын Засгийн газар, Еврази, Африкийн Ардын Ассамблейн Ерөнхий Зөвлөл, ТУХН-ийн орнуудын хүрээлэн, ОХУ-ын ЮНЕСКО-гийн комисс хамтран Холбооны Хурлын Төрийн Думын дэмжлэгтэйгээр зохион байгуулж, Монгол, Египет, Франц, Болгар, Казакстан, Киргиз, Өмнөд Осети зэрэг 7 улсын төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцон болно.

Арга хэмжээний хүрээнд ОХУ-ын Төрийн Думын байнгын хорооны дарга Л.И.Калашников, ОХУ-ын Төрийн Думын ТУХН-ийн асуудал, Евразийн интеграцчилал, эх орон нэгтнүүдтэй харилцах хорооны нэгдүгээр орлогч дарга, ТУХН-ийн орнуудын хүрээлэнгийн захирал К.Ф. Затулин,  ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн А.В.Сардана, Холбооны Зөвлөлийн Хөдөө аж ахуй, хүнсний бодлого, байгаль орчны хорооны орлогч дарга Т.А.Гигель, ОХУ-ын Засгийн газрын даргын орлогч А.Л.Оверчукийн ажлын албаны орлогч дарга Ф.В.Черницын, Евразийн эдийн засгийн комиссын Интеграци, макро эдийн засгийн зөвлөлийн гишүүн (сайд), ОХУ-ын ШУА-ийн академич, Эдийн засгийн ухааны доктор С.Ю.Глазьев, БН Алтайн Улсын “Эл Курултай” Их Хурлын дарга А.П. Кохоев,  БН Тува Улсын Их Хурлын дарга К.Т.Даваа, БН Саха (Якут) Улсын Ил Түмэн Улсын Хурлын нэгдүгээр орлогч дарга А.Н.Жирков, Еврази, Африкийн ард түмний ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга А.Ю.Бельянинов нарын албаны бусад хүмүүс оролцон илтгэл тавьсан.