images

МОСКВА ДАХЬ ХЭЛМЭГДЭГСДИЙН ГЭРЭЛТ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Мэдээ

2024-09-11

141

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа ЭСЯ-ны Түр хамаарагч, элчин зөвлөх Д.Өнөбилэгт дипломат ажилтан, албан хаагчдын төлөөллийн хамт 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр”-ийг тохиолдуулан хуучнаар Москва хотын Шинэ Москвагийн засаг захиргааны тойрогт орших “Коммунарка” тусгай  объект дахь дурсгалын гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, гүн хүндэтгэл илэрхийлэв.

Монгол Улс иргэдийнхээ гэгээн дурсгалд зориулж “Коммунарка” тусгай объектод анх 2001 онд хүндэтгэлийн гэрэлт хөшөөг байгуулсан. Энэхүү гэрэлт хөшөөнд Монгол Улсын түүчээ, сор болсон Ерөнхий сайд А.Амар, Ерөнхий сайд П.Гэндэн, Улсын Бага Хурлын дарга Д.Догсом, Улсын Бага Хурлын орлогч дарга Д.Лосол, Сангийн сайд С.Довчин нарын зэрэг төр, нийгмийн зүтгэлтнүүд болох 249 хүний нэрсийг хүндэтгэн сийлсэн байдаг. 

Жич: Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ 2001 онд Москва хотноо цогцлон бүтээсэн энэхүү хүндэтгэлийн гэрэлт хөшөөг 2024 онд ҮАБЗ-ийн Ажлын албаны дэмжлэгтэйгээр шинэчлэн засварласан болно.