images

В.В.КОРЕНЬКОВТ “НАЙРАМДАЛ” МЕДАЛЬ ГАРДУУЛАВ

Мэдээ

2024-09-11

311

Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Түр хамаарагч, Элчин зөвлөх Д.Өнөбилэгт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Монгол, Оросын Цөмийн энергийн салбарын хамтын ажиллагаа, Монголын Шинжлэх ухааны академийн Математик, тоон технологийн хүрээлэнд өндөр хүчин чадалтай тооцон бодох төв байгуулах, инженер, техникийн боловсон хүчнийг бэлтгэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлэн  Олон улсын засгийн газар хоорондын байгууллага – Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн Мэдээллийн технологийн лабораторийн эрдэм шинжилгээний удирдагч  В.В.Кореньковыг “Найрамдал” медалиар шагнасныг Элчин сайдын яамны Төв байрны хүндэтгэлийн танхимд 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр албан ёсоор гардуулав. 

1956 онд тэр үеийн социалист 12 орон атом, цөмийн тулгуур судалгаа хийх, цөмийн энергийг энх тайвны төлөө ашиглах зорилгоор Дубна хотод Олон улсын Засгийн газар хоорондын байгууллага - Цөмийн шинжилгээний нэгдсэн хүрээлэнг үүсгэн байгуулсан түүхтэй. Монгол Улс нь тус олон улсын хүрээлэнгийн байгуулалцсан анхны гишүүн орон төдийгүй тус байгууллагын удирдлагад сонгогдон, хүрээлэнг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн болно.