images

ЭСЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД ОРОЛЦСОН ТУХАЙ

Мэдээ

2024-12-11

123

ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын Элиста хотноо энэ оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Эх орноо хамгаалж байгаа Оросын ард түмнүүд" сэдэвт бүх оросын эрдэм шинжилгээний бага хуралд Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе бригадын генерал П.Жаргалан, зөвлөх С.Энхбат нар урилга ёсоор оролцов.

Бага хурлын үеэр зөвлөх С.Энхбат мэндчилгээний үг дэвшүүлж, “Монгол Улс, ОХУ-ын цэрэг-техникийн хамтын ажиллагаа” илтгэлийг, Батлан хамгаалахын атташе бригадын генерал П.Жаргалан “1941-1945 оны Аугаа их эх орны дайны жилүүдэд БНМАУ-аас Зөвлөлтийн ард түмэнд үзүүлсэн тусламж” илтгэлийг тус тус тавьж танилцуулав. 

Эрдэм шинжилгээний бага хуралд ОХУ болон Беларусь, Киргиз, Армен, Туркменистан, Узбекистан зэрэг улсын эрдэмтэн судлаачид биечлэн болон цахим хэлбэрээр оролцлоо.