images

ОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ХАРЬЯА ДИПЛОМАТ АКАДЕМИД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Мэдээ

2025-01-15

76

2024 онд ОХУ-ын Гадаад хэргийн яамны харьяа Дипломат академи үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиосонтой холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас хүндэтгэл үзүүлэв.

Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны соёлын асуудал хариуцсан атташе О.Чинбаяр 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Дипломат академийн Эрдэм шинжилгээний асуудал эрхэлсэн дэд захирал, доктор, профессор Олег Геннадьевич Карповичтэй уулзаж, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны мэндчилгээг уламжилж баяр хүргэв. 
Дипломат академи нь олон улсын харилцаа, олон улсын эдийн засгийн харилцаа, олон улсын эрх зүйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж, мэргэжлийн дээд боловсролын хөтөлбөрөөс гадна нэмэлт боловсролын хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Монголын шилдэг дипломатчид 1960-аад оны эхэн үеэс тус академид сурч эхэлсэн бөгөөд өнөөдөр ч мөн манай дипломат албаны ажилтнууд магистр, докторын үндсэн хөтөлбөрт хамрагдан мэргэжил дээшлүүлэн суралцаж байна.