ЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИН ОХУ-ЫН ГХЯ-ААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ЭЛЧИН САЙД НАРЫН IX ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин Москва хот дахь дипломат корпуст зориулан өнөөдөр буюу 9 дүгээр сарын 17-ны өдөр ОХУ-ын Гадаад хэргийн яамны Дипломат академиас зохион байгуулсан “Украины хямрал: НҮБ-ын Үндсэн дүрмийн зорилго, зарчмыг дагаж мөрдөх“ сэдэвт дугуй ширээний уулзалтад оролцов.
Москва хотын “President Hotel”-д болсон энэ удаагийн 9 дугаар дугуй ширээний уулзалтад Монгол, Азербайжан, Алжир, Армени, БНАСАУ, Афганистан, Бахрейн, Беларусь, Ватикан, Вьетнам, Израил, Индонез, Ирак, Иран, Казахстан, Камбож, Катар, Киргиз, Ливан, Малайз, Мьянмар, Саудын Араб, Солонгос, Тайланд, Тажикистан, Узбекистан, БНХАУ зэрэг 96 орны Элчин сайд нар болон ДТГ-ын ажилтнууд оролцов.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров уламжлал ёсоор дугуй ширээний уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Украины эргэн тойрон дахь өнөөгийн нөхцөл байдал, “Киевийн дэглэм олон улсын хүмүүнлэгийн хуулийг зөрчиж буй тухай болон НҮБ-ын Үндсэн дүрмийг дагаж мөрдөх шаардлага, Өрнөдийн орнуудын өрөөсгөл хандлагыг шүүмжлэх, олон улсын байгууллагыг шинэчлэх шаардлага”-ын талаар санал бодлоо илэрхийлж, үг хэлэв.