images

ТӨРИЙН ДУМЫН ОРЛОГЧ ДАРГА А.В.ГОРДЕЕВ ЭЛЧИН САЙДАД БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ

Мэдээ

2022-11-25

176

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев Монгол Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны ойг тохиолдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшинд баяр хүргэж цахилгаан утас ирүүлэв.

            Баярын цахилгаан утсанд:

“Эрхэм хүндэт Өлзийсайханы Энхтүвшин,

Монгол Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны ойг тохиолдуулан  илгээж буй баярын мэндчилгээг минь хүлээн авна уу.

Орос, Монголын ард түмнүүдийг дипломат харилцааны 100 жилийн түүх, хүмүүнлэгийн болон эдийн засгийн салбар дахь нягт хэлхээ холбоо, олон улсын тулгамдсан олон асуудлаарх ойр дөт хандлага нэгтгэдэг билээ.

Манай орнуудын стратегийн түншлэлийн харилцаа нь харилцан ойлголцол, сайн хөршийн зарчимд тулгуурладаг.

Орос-Монголын хамтын ажиллагааг хөгжүүлэх болон манай орнуудын найрамдлыг бэхжүүлэх үйл хэрэгт Таны оруулж буй бүтээлч хувь нэмэрт чин сэтгэлийн талархал илэрхийлье.

ОХУ-ын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев” гэсэн байна.