images

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ ЦАХИМ НОТАРИАТЫН СИСТЕМД БҮРЭН ШИЛЖИВ

Мэдээ

2022-12-02

570

Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй төрийн үйлчилгээг цахимжуулах зорилтын хүрээнд Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд иргэдээс ирүүлэх итгэмжлэлийг цахим системээр урьдчилан хүлээн авч, хянан баталгаажуулах боломжийг бүрдүүлээд байна.

Ингэснээр иргэн Та https://e.notary.mn/consul/login цахим системд бүртгүүлэн нэвтрэн орж, итгэмжлэлээ боловсруулж, тус Элчин сайдын яамаар хянуулсны үндсэнд биечлэн ирж, итгэмжлэлдээ гарын үсэг зуран баталгаажуулна.

Монгол Улсын хэмжээнд нотариатын үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэнтэй холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс тус Элчин сайдын яам зөвхөн цахим нотариатын системээр үйлдсэн итгэмжлэлийг хүлээн авч, баталгаажуулна.

Нотариатын үйлчилгээ цахимд шилжсэнээр Төлөөлөгч буюу Монгол Улсад итгэмжлэл хүлээн авч буй хүн нь заавал Гадаад харилцааны яамны Консулын газарт очиж итгэмжлэлээ авах бус өөрт ойр байрлах аль ч нотариатчаас итгэмжлэлээ баталгаажуулж авах давуу талтай болж байгаа юм.

Төлөөлүүлэгч Та итгэмжлэлийн зүүн доод булан дахь QR код болон үсгэн кодыг хүлээн авагчдаа илгээх бөгөөд уг кодоор нотариатч хэвлэж баталгаажуулж өгөх юм.

Үүнтэй холбогдуулан 12 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэж гэрчилсэн итгэмжлэлийг ГХЯ-ны Консулын газраас, харин 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш гэрчилсэн итгэмжлэлийг нотариатчаас хүлээн авахыг мэдээлье.

Холбогдох мэдээллийг дараах заавраас авч үзнэ үү.