images

“АР ХӨВЧ” УРАН САЙХНЫ КИНОГ МОСКВАГИЙН КИНОТЕАТРТ ГАРГАВ

Мэдээ

2024-06-17

55

       Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас “Монголын кино өдрүүд”-ийг хоёр дахь жилдээ санаачлан зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнгөрсөн жил найруулагч Ж.Жамъянсүрэнгийн “Хөхөө” уран сайхны киног Москва болон БН Халимаг Улсын үзэгчдэд толилуулж олны талархал хүлээсэн.

       Энэ жил Москва хотноо зохион байгуулсан “Зөв кино” олон улсын кино наадамд найруулагч Ж.Жамъянсүрэнгийн “Эхлэл” богино хэмжээний кино амжилттай оролцсон.

 

        Монголын кино урлагаар дамжуулан монгол ахуй, түүх соёл, зан заншил, үзэсгэлэнт байгалийг сурталчлах ажлын хүрээнд 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Москвагийн “Ялалтын музей”-н “Поклонка” кинотеатрт найруулагч Доржсамбуугийн Цогтын бүтээл “Ар хөвч” уран сайхны киноны тусгай үзвэрийг ЭСЯ-ны төлөөлөл болон тус хотод суралцаж буй монгол оюутнууд, монгол судлаачдад зориулан зохион байгуулав.

         ЭСЯ-ны III нарийн бичгийн дарга О.Чинбаяр уригдан ирсэн үзэгчдэд хандан Д.Цогтын “Ар хөвч” уран сайхны киноны талаар товч танилцуулга хийж, ОХУ-д хийх зохион байгулж буй “Монголын кино өдрүүд” болон ойрын хугацаанд уг киног Оросын үзэгчдэд толилуулахаар төлөвлөж байгаа талаар мэдээлэв.

         Ташрамд дуулгахад, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ ОХУ-ын “Евразия Арт- центр” ТББ-тай хамтран ирэх 9 дүгээр сард БН Халимаг Улсын нийслэл Элиста хотноо найруулагч Д.Цогтын “Ар хөвч” уран сайхны кино, найруулагч Ж.Жамъянсүрэнгийн “Эхлэл” богино хэмжээний кинонуудыг гаргахаар тохиролцсон байна.