images

ЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИН ОХУ-ЫН ХОЛБООНЫ ХУРЛЫН ТӨРИЙН ДУМЫН ОРЛОГЧ ДАРГА Ш.КАРА-ООЛТОЙ УУЛЗАВ

Мэдээ

2021-12-14

191

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин оросын талын санаачлагаар ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга Ш.Кара-Оолтой энэ оны 12 дугаар сарын 14-ны өдөр ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын байранд уулзав.

Уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ-ын эдийн засаг, хил, бүс нутгийн болон парламент хоорондын хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцож цаашид хоёр орны худалдааны эргэлтийг тэнцвэржүүлэх асуудалд бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж энэ чиглэлээр хамтарч ажиллах олон асуудалд анхаарч ажиллахыг чухалд үзэв.

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга Ш.Кара-Оол, парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд, ШХАБ болон Хамтын нөхөрлөлийн аюулгүй байдлын гэрээний байгууллагын орнуудын Парламенттай хамтран ажиллах талаар дурдаад Оросын төрийн өмчит “Русгидро” компанид ажиллаж байсан хүний хувьд Эгийн голын УЦС-д анхаарал хандуулахыг хүссэн бөгөөд энэ асуудлыг оросын талтай хамтарч шийдүүлэх хүсэлтэй буйгаа Элчин сайд илэрхийлэв.

Төрийн Думын орлогч дарга мөн хоёр орны бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд Оросын Хандгайт хилийн боомтоос хятадын хил хүртэлх замыг барих төсөлд анхаарахыг Монголын талаас хүсэв.

Түүнчлэн энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож байгааг тэмдэглэхийн зэрэгцээ энэхүү уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д хийх айлчлалын өмнө болж буйг онцлов.