images

ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ 100 ЖИЛИЙН ОЙН ХАЛУУН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ!

Мэдээ

2022-05-30

226

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам байгуулагдсаны түүхт 100 жилийн ой өнөөдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тохиож байна.

Өнгөрөгч 100 жилд Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга агсан Ж.Самбуу тэргүүтэй 29 эрхэм ажилласан бол Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд давхардсан тоогоор 400 орчим дипломат ажилтан томилогдон Эх орныхоо даалгаврыг биелүүлж, Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны зууны түүхийг хамтран бичилцжээ.

Монгол Улсаас хилийн чанадад суугаа анхны Элчин сайдын яам байгуулагдсаны 100 жилийн ой тохиосон тэмдэглэлт энэ өдөр үе үеийн Элчин сайдууд, дипломат ажилтнууд, техник ажилтнууд, тэдгээрийн гэр бүл, үр хүүхдүүдэд баярын халуун мэндчилгээ дэвшүүлж, хамгийн сайн сайхны ерөөл айлтгаж байна.