images

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС ДАХЬ МОНГОЛ УЛСЫН КОНСУЛУУДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Мэдээ

2022-06-09

268

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Оросын Холбооны Улсад үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын консулуудын ээлжит зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав. Уулзалтад Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин, Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Ж.Энхжаргал, Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Д.Нямцэрэн, Кызыл хотод суугаа Ерөнхий консул Ч.Ганболд, Монгол Улсын худалдааны төлөөлөгч С.Түвшинтөр, Екатеринбург хот дахь Өргөмжит консул В.А.Воротников, Санкт-Петербург хот дахь Өргөмжит консул В.Б.Шестаков нар оролцов.

Зөвлөлдөх уулзалтын үеэр хоёр орны улс төр, эдийн засаг, худалдаа, батлан хамгаалах, соёлын салбарын харилцаа, хамтын ажиллагаанд хамаарах зарим асуудлуудаар харилцан мэдээлэл солилцож, хил орчмын бүс нутгийн иргэдийн зорчих хөдөлгөөн, суугаа улсад Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээний чанар, хүртээмж, консулын албадын үйл ажиллагааны уялдаа холбоог дээшлүүлэх асуудлууд онцлон хөндөгдөв.

Зөвлөлдөх уулзалтын дараа оролцогчид Москва мужийн Одинцово дүүрэгт байрлалтай “Эх оронч” цогцолбор хүрээлэн дэх “Монгол дайчид” хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.