images

МОНГОЛ УЛС, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН КОНСУЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Мэдээ

2022-06-09

213

Монгол Улс, Оросын Холбооны Улсын Гадаад харилцааны яамд хоорондын Консулын XVII зөвлөлдөх уулзалт 2022 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Консулын газрын байранд зохион байгуулагдав.

Уулзалтыг Монголын талаас Элчин сайдын яамны Элчин зөвлөх Д.Өнөбилэгт, Оросын талаас Оросын холбооны Улсын Гадаад хэргийн яамны Консулын газрын захирлын орлогч А.Л.Подъёлышев тус тус ахалж оролцов.

Зөвлөлдөх уулзалтын хүрээнд хоёр талын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хоёр талын нутаг дэвсгэрт оршин сууж буй иргэдэд холбогдох статистик, бүртгэлийн талаарх мэдээлэл солилцох, Монгол-Оросын “Консулын конвенц”-ийн 15 дугаар зүйлд заасан шаардлага буюу өөрийн орны нутаг дэвсгэр дээр нөгөө улсын иргэнийг баривчилсансаатуулсан тохиолдолд харилцагч талын консулын байгууллагад шуурхай мэдэгдэх үүргийн хэрэгжилт, ОХУ-аар дамжин өнгөрч буй Монгол Улсын иргэдэд хамаарах зохицуулалтад /цар тахлын хязгаарлалт болон Украин дахь ОХУ-ын цэргийн тусгай ажиллагааны улмаас г.м/ холбоотой сэдвүүдээр тус тус яриа хэлэлцээ өрнүүлж, дэлгэрэнгүй санал солилцов.