images

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Мэдээ

2022-07-15

156

“ОХУ-ын Засгийн газрын зарим шийдвэрийг бүхэлд нь болон хэсэгчлэн хүчингүй болгох тухай” ОХУ-ын Засгийн газрын 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 1267 дугаар тогтоолын дагуу COVID-19-ийн цар тахалтай холбогдуулан гадаадын иргэдийн тус улсад зорчих хөдөлгөөнд хязгарлалт тогтоож байсан ОХУ-ын Засгийн газрын 2020 оны 635, 763 дугаар захирамжууд 7 дугаар сарын 15-ны өдрөөс хүчингүй болсонд тооцогдов. 

 

✅ Ингэснээр манай иргэд гуравдагч улсаас ОХУ-д олон улсын чанартай хилийн боомтуудаар чөлөөтэй нэвтрэх нөхцөл бүрдэв. 

 

❗️Жич: ОХУ-д орж зорчихоос 48 цагийн өмнө COVID-19-ийн ПЦР шинжилгээ өгсөн байх шаардлага хэвээр байгаа болно.