images

ЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИН ОХУ-ЫН БҮГД НАЙРАМДАХ ТУВА УЛСЫН ТЭРГҮҮН В.Т.ХОВАЛЫГТАЙ УУЛЗАВ

Мэдээ

2022-08-10

159

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын  тэргүүн Владислав Товарищтайович Ховалыгтай Элчин сайдын яамны төв байранд 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр уулзаж, Монгол Улс, ОХУ-ын Бүгд найрамдах Тува Улсын хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов.

Монгол Улс, ОХУ, хоёр улсын хил залгаа аймаг, холбооны субъектүүдийн ихээхэн сонирхож байгаа Монгол Улс, ОХУ, БНХАУ-ыг холбох хил дамнасан төмөр замын болон авто замын төслүүдийн боломжит чиглэл, хийгдэж буй ажил, хэтийн төлөв, бүтээн байгуулалттай холбоотой тодорхой асуудлуудыг Элчин сайд Тува Улсын тэргүүн нар хөндөн ярилцав. Өмнө нь ч талууд энэ сэдвээр байр сууриа илэрхийлэн дэлгэрэнгүй ярилцаж байсан юм.