images

ОЮУТНУУД ХОЛБООНЫХОО ТАЙЛАН, ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЭВ

Мэдээ

2022-09-30

187

ОХУ дахь  Монгол оюутны холбооны хурал 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Элчин сайдын яамны Консулын хэлтсийн байранд болов.

ОХУ дах  Монгол оюутны холбооны 2021-2022 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны тайлан, 2022-2023 оны хичээлийн жилийн ажлын төлөвлөгөөний төслийг тус холбооны тэргүүн, О.Е.Кутафины нэрэмжит Москвагийн Хуулийн улсын их сургуулийн гуравдугаар  курсийн оюутан Б.Анужин холбооны гишүүдэд танилцуулж, хэлэлцүүлэв.

Түүнчлэн ОХУ-ын Монгол оюутны холбооны нарийн бичгийн даргаар Үндэсний судалгааны “Эдийн засгийн дээд” их сургуулийн оюутан Б.Анужин, Боловсрол, Спортын албаны даргаар  О.Е.Кутафины нэрэмжит Москвагийн Хуулийн улсын их сургуулийн оюутан Э.Буян-Ундрал, П.Буянзаяа, Урлаг соёлын албаны даргаар Г.В.Плехановын нэрэмжит Оросын Эдийн засгийн их сургуулийн оюутан М.Хулан нарыг тус тус үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтов.

Хурлын ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү, дэд консул Ө.Санчир нар оролцов.