ГЭРЛЭЛТИЙН БҮРТГЭЛ
Монгол Улсын “Гэр бүлийн тухай хууль”-ийн дагуу Монгол Улсын иргэд хоорондоо болон гадаадын иргэнтэй гэр бүл болж буй иргэд гэр бүлээ бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.
Бүрдүүлэх материал:
1. Гэрлэлтийн гэрчилгээний мэдүүлгийн маягтыг бөглөх,
2. Гэрлэхийг хүсэгчдийн гэр бүлээ бүртгүүлж гэрлэлтийн гэрчилгээ олгох тухай Консулын хэлтсийн нэр дээр гаргасан хүсэлт, /Өргөдөлд гэрлэгсдийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, төрсөн он, сар, өдөр, гэрийн хаяг, холбоо барих утас зэрэг мэдээллийг бичиж гарын үсэг зурсан байна/;
3. Гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэхний хуулбар болон гадаад паспортын хуулбар;
4. Эрүүл мэндийн тодорхойлолт буюу тухайн оршин сууж буй газрын эрүүл мэндийн байгууллагын шинжилгээний бичиг, /ДОХ, сүрьеэ, сэтгэцийн өвчин гэх мэт/;
5. Өмнө гэрлэж байгаагүй болон гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан талаарх нотлох баримт, /Улсын бүртгэлийн төв архив, Төрийн үйлчилгээний цахим машинаас лавлагаа, гэрлэлтээ цуцлуулсан тухай шүүхийн шийдвэр эсвэл гэрлэлт цуцлалтын гэрчилгээ гэх мэт/;
6. Үйлчилгээний хураамж – 10 ам.доллар;
Анхаарах: Гэрлэлтээ бүртгүүлэхдээ Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 7.6-д заасны дагуу гэрлэхийг хүсэгчид гэрчийн хамт байлцах бөгөөд гэрчээр 18 нас хүрсэн хүнийг оролцуулна.
ЭСЯ-ны Консулын хэлтсээс иргэдэд гэрлэлтийн гэрчилгээ олгож гэрлэгсдийн ХААТР-15 маягтыг УБЕГ-т илгээж бүртгэлийн системд орсноор гэрлэлт албан ёсоор баталгааждаг журамтай.
Жич: Бүртгэл хийлгэх иргэд Консулын хэлтсийн +7 499 241 15 48 утсанд холбогдон урьдчилан цаг авна уу.