МОНГОЛ УЛСААС ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ӨЛЗИЙСАЙХАНЫ ЭНХТҮВШИН
2022-11-10
МОНГОЛ УЛСААС ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ӨЛЗИЙСАЙХАНЫ ЭНХТҮВШИН
1958 онд төрсөн.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1976 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн дунд сургууль
1980 онд Монгол Улсын Их Сургууль Түүхч, түүхийн багш мэргэжлээр
1989 онд ЗХУ-ын КНТХ-ны дэргэдэх Нийгмийн ухааны академи тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1980-1986 Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний дэд ажилтан
1989-1990 Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний ахлах ажилтан
1990-1995 "Ардын эрх" сонины парламентын тоймч, хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга
1995-1996 Монголын Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга
1996-2005 Монгол Ардын Хувьсгалт Намын нарийн бичгийн дарга
1996-1997 "Yнэн" сонины ерөнхий эрхлэгч
1996-1997 Улаанбаатар хотын Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны дарга
2000-2004 Монгол Улсын Их Хурлын гишүүн
2000-2004 Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
2006-2007 Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд
2006-2008 Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008-2010 Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
2008-2012 Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2017 Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2013 Монгол Ардын Намын дарга
2017-2020 Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд сайдаар тус тус ажилласан.
2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байна.
ШАГНАЛ
2001 Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
2006 Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
ГАДААД ХЭЛ
Англи, Орос
ГЭР БҮЛИЙН БАЙДАЛ
Эхнэр, 4 хүүхэдтэй.