images

НАС БАРСНЫ БҮРТГЭЛ

Иргэний бүртгэл

2023-01-23

286

 

Консулын хэлтэс нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан журмын дагуу дараах баримт бичгийн аль нэгийг үндэслэн нас  барсныг бүртгэж, нас барсны гэрчилгээ олгоно.

Иргэний нас барсныг нас барагчийн 18 нас хүрсэн гэр бүлийн гишүүн, эсхүл эцэг, эх, эсхүл төрөл садангийн хүний аль нэг, эсхүл Монгол Улсын болон гадаад улсын иргэн нас барагчийн иргэний үнэмлэх болон доор дурдсан баримт бичгийн аль тохирохыг бүрдүүлж бүртгүүлнэ.

  • Иргэний нас барсан тухай эмнэлгийн магадлагаа, нас барсан гэрчилгээ, нас барагчийг оршуулсан тухай гэрчилгээ;
  • Иргэнийг нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр;
  • Нас барсан шалтгааны тухай шүүх эмнэлгийн дүгнэлт

Нас барсны гэрчилгээнд дараах зүйлийг тусгах тул холбогдох мэдээллийг авч ирнэ үү:

  • Нас барагчийн регистрийн дугаар;
  • Нас барагчийн ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;
  • Нас барагчийн төрсөн он, сар, өдөр, хүйс, төрсөн газар;
  • Нас барагчийн иргэний харьяалал, байнга оршин сууж байсан газрын хаяг;
  • Нас барсан он, сар, өдөр.
  • Үйлчилгээний хураамж – 10 ам. доллар

Нас барсны гэрчилгээг нас барагчийг бүртгүүлсэн этгээдэд нэг удаа олгоно.