images

ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ

Иргэний бүртгэл

2023-01-23

328

 

16 нас хүрч Монгол Улсын иргэн шинэчилсэн бүртгэлд хамрагдаж буй болон 25, 45 насны  иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдахаар  ирж буй иргэд дараах материалыг өөрийн биеэр тус Консулын хэлтэст авч ирэн хурууны хээ буюу биеийн давхцахгүй өгөгдөлөө өгнө.

Бүрдүүлэх материал:

  1. Төрсний гэрчилгээ /хуулбар байж болно/
  2. 25, 45 насны сунгалт хийлгэх бол хуучин иргэний үнэмлэх /хуулбар байж болно/
  3. Гадаад паспорт
  4. Өргөдөл /Консулын хэлтэст хандсан/ Өргөдөлдөө ОХУ-д амьдарч байгаа хаяг, өөрийн холбоо барих утасны дугаараа заавал бичнэ.  
  5. Бүртгэлийн үйлчилгээний төлбөр 10 ам.доллар

            Тайлбар:

  • Бүртгүүлэх иргэд өөрсдийн ургийн овог, Монгол Улсад байнга оршин суугчаар бүртгүүлсэн хаягаа тодорхой мэдэж байх шаардлагатай. Бүртгэлийн ажилтан шинэчилсэн бүртгэлд хамрагдсаныг нотлож ИУБ-31 маягтыг хэвлэн гарын үсэг зуруулах ба бүртгүүлсэн тасалбарыг /бар код бүхий/ танд өгнө. Энэхүү тасалбар нь шинэчилсэн бүртгэлтэй холбоотой аливаа асуулт, лавлагаа авахад хэрэг болно.
  • Шинэчилсэн бүртгэлд хамрагдасны дараагаар УБЕГ-ын https://burtgel.gov.mn/ цахим хуудсаар регистрийн дугаар, бүртгүүлсэн бүртгэлийн тасалбарын дугаараа /бар код/ оруулж таны мэдээлэл бүртгэлд орсон эсэхийг шалгах боломжтой.
  • Таны материалыг УБЕГ-т илгээх бөгөөд иргэний үнэмлэх хэвлэгдэн ирмэгц бид Тантай холбогдон мэдээлнэ.

 

Жич:  Бүртгэл  хийлгэх  иргэд  Консулын хэлтсийн  +7 499 241 15 48 утсанд холбогдон  урьдчилан цаг  авна уу.