images

ЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЭВ

Мэдээ

2023-02-10

256

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин Бүгд Найрамдах Турк Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яаманд 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хүрэлцэн очиж, эмгэнэл илэрхийлэв. 

Тэрбээр Туркийн Элчин сайдын яаманд нээсэн Эмгэнэлийн дэвтэрт “Олон мянган хүний амь насыг авч одсон эмгэнэлт явдалтай холбогдуулан туркийн ард түмэнд Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлж байна. Энэ хүнд хэцүү цаг мөчид сэтгэлийн хат, эр зоригоо чангалахыг хичээнгүйлэн хүсье. Бид та бүхэнтэй хамт эмгэнэн гашуудаж байна” гэж бичээд гарын үсэг зурлаа.

Бүгд Найрамдах Турк Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мехмет Самсар ард түмнийх нь уй гашууг хуваалцсан Монгол Улсын Элчин сайдад талархал илэрхийлэв.