images

ОРЛОГЧ САЙД А.Ю.РУДЕНКО ЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИНГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Мэдээ

2023-02-10

255

ОХУ-ын Гадаад хэргийн яаманд Монгол Улстай харилцах асуудлыг эрхлэх болоод удаагүй байгаа Гадаад хэргийн орлогч сайд Андрей Юрьевич Руденко Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшинг Оросын Гадаад хэргийн яамны төв байранд 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Талууд Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудаар санал солилцов.

Элчин сайд Ө.Энхтүвшин Орлогч сайд А.Ю.Руденкотой ОХУ-ын дипломат ажилтнуудын баярын өдөр уулзаж буйдаа билигшээж байгаагаа илэрхийлээд Оросын Гадаад хэргийн яамны системд ажиллаж буй нийт дипломатуудад мэргэжлийнх нь баярын болон удахгүй золгох Монголын цагаан сарын мэндчилгээ дэвшүүлж, ажлын амжилт хүсэн ерөөлөө.

Уулзалтад Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томлогдоод байгаа Алексей Николаевич Евсиков уригдан оролцов.