ЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИН ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.ЛУВСАНГОМБО ГУАЙН ГЭРТ ЗОЧИЛЖ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
Айлчлан ирж буй ХVII жарны “Үзэсгэлэн бологч” хэмээх усан туулай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-д оршин сууж буй ахмад настан, хурандаа генерал С.Лувсангомбо гуайн гэрт зочилж хүндэтгэл үзүүлэв. Энэ хүрээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн гарын бэлгийг хурандаа генерал С.Лувсангомбо гуайд гардуулан өгөв.