images

ЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИН, ОХУ-ЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД М.А.МУРАШКО НАР УУЛЗАВ

Мэдээ

2023-03-07

170

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Эрүүл мэндийн сайд М.А.Мурашко нар 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол, Оросын сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаа, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцаж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.

ОХУ-ын Эрүүл мэндийн сайд М.А.Мурашко Монгол Улсын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг төгсөлтийн дараах сургалтад хамруулах, монголчуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эм, эмийн бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл Монгол Улсад нийлүүлэх, эрүүл мэндийн системийг цахимжуулах, телемедицин нэвтрүүлэх туршлага солилцох зэрэг чиглэлд хамтран ажиллах боломжтойг дурдав.