images

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС ДАХЬ МОНГОЛ ОЮУТНЫ ХОЛБООНООС ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “ӨНГӨТ СЭТГЭЛГЭЭ” УРАН ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭН БОЛОВ

Мэдээ

2023-04-12

178

ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцаж буй Монгол оюутан залуучуудын эх оронч үзэл, бүтээлч сэтгэхүй, нийгмийн оролцоо, харилцаа, идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, нийгэмд  оюутан залуучуудыг өөрсдийн байр суурь, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд нь туслах, харилцан мэдээлэл солилцон өөрийгөө нээн хөгжүүлэхэд чиглэсэн уран илтгэлийн тэмцээнийг 2023 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр ОХУ-ын Элчин Сайдын яамны 2-р байранд амжилттай  зохион байгууллаа.

ОХУ-ын их дээд сургуулиудад суралцаж буй Монгол оюутан залуусын дунд нэгдүгээр шатнаас шалгарсан илтгэлүүдийг цахим болон танхим хосолсон байдлаар өөрсдийн бэлтгэсэн илтгэлийг хэлэлцүүлэн нийт 15 оюутан хоёрдугаар шатанд оролцсон бол гуравдугаар шатанд шалгарсан 5 илтгэгчдээс зохион байгуулах багаас бэлдсэн зурагт үгээр санаа дэвшүүлж, заасан хугацаанд бэлдэж хэлэлцүүлэн тэмцээний тэргүүн байруудыг шалгаруулав.

Оюутан суралцагчдын Уран илтгэлийн тэмцээн нь залуучуудыг хөгжүүлэх, харилцан суралцах, ярианы чадвар, үгийн сонголтыг зөв сонгох, хувийн зохион байгуулалт хувцаслалт, логик дэс дараалал, шинэлэг санаа, цаг ашиглалт зэрэг зүйлд суралцахад дөхөм үзүүлсэн ач холбогдол бүхий тэмцээн болж өндөрлөв.

 

 

Тус тэмцээнд:

1-р байранд Оросын Тээврийн их сургуулийн /РУТ-МИИТ/ 3-р курсын оюутан Н.Сайханбилэг;

2-р байранд Хүмүүнлэгийн их сургуулийн /РГГУ/ хэлний бэлтгэл курсын оюутан Б.Цогдарь;

3-р байранд Кутафины нэрэмжит Москвагийн хуулийн их сургуулийн /МГЮА/ 1-курсын оюутан Т.Хулан нар шалгарч тэргүүн байр эзэлсэн болно.