images

ЭЛЧИН САЙД Ө.ЭНХТҮВШИН БҮГД НАЙРАМДАХ УГАНДА УЛСААС ОХУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙД, НОЁН МОЗЕС КАВААЛУУКО КИЗИГЕТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Мэдээ

2023-04-14

194

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин Бүгд Найрамдах Уганда Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд, ноён Мозес Каваалууко Кизигегийн хүсэлтээр нь Элчин сайдын яамны төв байранд 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр уулзалт хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал солилцож, чингэхдээ цаашдаа урт хугацаанд харилцан ашигтай хамтран хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.

Элчин сайд Мозес Каваалууко Кизиге Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд итгэмжлэх жуух бичгээ бариад Москвад буцаж иржээ. Тэрбээр Монголчуудыг найрсаг, зочломтгой зан чанар тун их таалагдлаа. Монголын уул уурхайн салбар, нүүдлийн мал аж ахуйн арга туршлагаас суралцах зүйл их байна. Аялал жуулчлал, боловсролын салбарт хамтран ажиллах боломж байна гэж бодлоо хэмээн ярив.