ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН АСУУДЛААРХ ЦАХИМ УУЛЗАЛТ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ
Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамнаас санаачлан Оросын Холбооны Улсаас Монгол Улсад нийлүүлж буй үрийн буудай, хүнсний улаанбуудай, газрын тосны бүтээгдэхүүн, хоёр төрлийн бордоо, авто замын битумыг “Оросын төмөр замууд” НХН-ийн төмөр замаар тээвэрлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгах арга замыг хэлэлцэх зорилгоор зохион байгуулсан цахим уулзалт 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, Оросын Холбооны Улсын Тээврийн орлогч сайд Д.С.Зверев нарын тэргүүлсэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүний оролцоотой болж өнгөрлөө.
Уулзалтын дүнгээр, тус уулзалтаар хэлэлцсэн асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Оросын Холбооны Улсын Тээврийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Оросын төмөр замууд” НХН болон талуудын бусад холбогдох яам, тамгын газрууд анхаарал хандуулж, хамтарч ажиллахаар тогтов.