images

ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Мэдээ

2023-04-28

382

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшиний гэргий Ж.Булганмаа 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих «Интернациональный союз женщин» олон нийтийн байгууллагын бизнес-ланч уулзалтад хүндэт зочны хувиар уригдан оролцов.

 

Уулзалтын зохион байгуулагч, «Интернациональный союз женщин» олон нийтийн байгууллагын тэргүүн Амирова Альфия байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулж, улс орнуудын урлаг, соёл, уламжлалыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр өмнө зохион байгуулсан арга хэмжээнүүдийн талаар товч мэдээлэв. Уулзалтад хүрэлцэн ирсэн гоо сайхан, дизайн, эвент зохион байгуулалт, зар сурталчилгаа, сэтгэл зүй, үл хөдлөх хөрөнгө, хүнсний үйлдвэрлэл зэрэг олон салбарын бизнес эрхлэгчид өөрийн бизнес, үйл ажиллагаа, бараа, үйлчилгээнийхээ тухай танилцуулга хийн, хамтын ажиллагааны боломж эрэлхийлсэн яриа өрнүүлэв.

Хөтөлбөрийн хүрээнд Ж.Булганмаа цугласан бүсгүйчүүдэд Монгол орны үзэсгэлэнт байгаль, соёл, уламжлалын талаар танилцуулж, Монголын үндэсний үйлдвэрлэлийн арьсан эдлэл дурсгаад, «Монголд зочлох жил»-ийн хүрээнд Монгол Улсад зочлохыг урилаа.