images

ОХУ-Д СУРАЛЦАГЧ МОНГОЛ ОЮУТНУУДЫН САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 13 ДАХЬ УДААГИЙН ТЭМЦЭЭН БОЛОВ

Мэдээ

2023-05-15

211

ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцагч оюутан, залуучуудын дунд явагддаг сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээнийг  Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам ОХУ дахь Монгол оюутны холбоотой хамтран Москва хотын Москвагийн Барилгын их сургуулийн спортын цогцолборт 2022 оны 05 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Элчин сайдын яамны Элчин зөвлөх Д.Өнөбилэгт тамирчдад спортын талбарт хүрд хүчээ уралдуулан оролцохын зэрэгцээ сурч мэдсэн зүйлээ бие биетэйгээ хуваалцаж, Монгол Улсад хэрэгтэй боловсон хүчин болох зорилгодоо тууштай байхыг уриалан тамирчдадаа амжилт хүсэж, тэмцээнийг нээв.

Хоёр өдрийн турш үргэлжилсэн энэхүү уламжлалт тэмцээнд Москва хотын оюутнуудаас гадна Эрхүү, Санкт-Петебург, Тверь, Вольск, Воронеж хотуудаас нийт 28 багийн 400 гаруй тамирчид хүрэлцэн ирж оролцсон байна.

Эрэгтэй сагсан бөмбөгийн тэмцээнд Москва хотын оюутнуудын “Мөнхтэнгэр” баг тэргүүн байр эзэлж, цом, алтан медаль, хоёрдугаар байрт ОХУ-ын Тээврийн их сургуулийн “МИИТ” баг, гуравт Санкт-Петебургийн Цэргийн сургуулийн баг тус тус шалгарч, мөнгө, хүрэл медаль хүртсэн бол эмэгтэй сагсан бөмбөгийн тэмцээнд “Мөнхтэнгэр” баг тэргүүн байр эзэлж, цом, алтан медаль, аман хүзүүнд Пелехановын их сургуулийн баг, гуравт  “МИЙТ” баг шалгарч мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо.