СУДАЛГААНД ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА
Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн ажил, амьдарлын нөхцөл байдлыг судлан, буцах шилжилт хөдөлгөөнийг дэмжих нотолгоонд суурилсан бодлого боловсруулахад зориулан Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Үндэсний статистикийн хороо, Гадаад харилцааны яам, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага хамтран “Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал" судалгааг 2023 оны 5 дугаар сарын 24-нөөс 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.
Судалгааны асуулгыг иргэд цахимаар болон Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэст биечлэн ирж бөглөх боломжтой юм.
Оросын Холбооны Улсад оршин сууж буй 18-аас дээш насны Монгол Улсын иргэн Та http://moncitizen.gov.mn цахим хаягаар орж, судалгаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Судалгаа хийх явцад гарсан асуудал, тодруулах зүйл байгаа тохиолдолд тухай бүр Консулын хэлтсийн утас: +7 (499) 241-15-48, цахим хаяг: [email protected] -д хандана уу.